Yesh.mn Нууцлалын Бодлого


        Yesh.mn апп-ийг хэрэглэх, мэдээлэл авахтай холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой Yesh.mn Нууцлалын Бодлого танилцуулж байна.

1. Ерөнхий зүйл

1.1 Yesh.mn апп болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь “Powered” ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг апп-ыг хэрэглэх ёстой.

1.2 Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол апп-д хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна. Мөн энэхүү нөхцөл нь Yesh.mn апп-тай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд хэрэглэгч бүртгүүлэхэд ирсэн емайл-ээр ирсэн товчин дээр дарсанаар үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

1.3 Yesh.mn нь таны үүсгэсэн бүртгэлийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байхыг анхаарна уу.

1.4 Yesh.mn бүртгүүлэх мэдээлэл: Та манай аппликейшны хэрэглэгч болсноор хувь хүн таны мэдээллийг бид бүртгэж авна. Хэрэглэгч өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй. Үүнд:

  1. Хувь хүний утасны дугаар
  2. Email
  3. Хүйс
  4. Овог нэр
  5. Сургууль
  6. Хэддүгээр анга болох

2. Оюуны өмчлөл

2.1 Yesh.mn -д нийтлэгдсэн текст, дуу авиа, график болон бусад контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

2.2 Yesh.mn -ийн контентыг зөвшөөрөлгүйгээр хувилж тараах, нийтлэх “Screenshot, Screen record” хийх болон арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

3. Сурталчилгаа

3.1 Yesh.mn апп-д арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

4. Барааны тэмдэгт

4.1 Yesh.mn -д нийтлэгдсэн Yesh.mn -нд харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.

5. Аюулгүй байдал

5.1 Yesh.mn нь таны хувийн мэдээллийн нууцлалыг хадгалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Гэвч цахим ертөнцөд хэрэглэгчийн хувийн аюулгүй байдлыг хангах хангалттай хяналт байхгүй учир хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх нь чухал. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохгүй байх, нууц үгээ хэн нэгэнд хэлж өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчилж байх зэргээр хамгаална.