Танилцуулга
Монголын хүний нөөцийн удирдлагын коллеж нь улс орны хөгжил дэвшил, ажил олгогчдын ажлын байранд тавигдах хэрэгцээ шаардлага, боловсролын салбарын менежментийн шинэчлэлд өөрийн хувь нэмрийг оруулах, менежмент мэргэжлийн үнэ, цэнийг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, зөв хандлагатай, хүсэл мөрөөдөлтэй, мэргэжлийн ур чадвартай, хөдөлмөрч хичээнгүй иргэн бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж, үнэ цэнтэй мэргэжилтэн бий болгохыг зорьж энэхүү сургуулиа анх 2017 онд үүсгэн байгуулсан.Тус зорилгын хүрээнд сургуулийн багш, ажилтан бүр зорилгоо ухамсарлан ойлгож, оюутан суралцагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, зан чанарын өсөлт хөгжил, цаашдын ажил амьдралд бодит хувь нэмэр оруулахын тулд тэдний алдаа дутагдалд эцэг эх мэт шударга хандан, үнэн зөв шүүмжлэлийг хэлж, оюутан суралцагчдадаа хүссэнийг нь биш, хэрэгтэйг нь өгнө гэсэн зарчим баримтлан сургуулийнхаа үнэ цэнийг дээдлэн, хүндэтгэдэг.Монголын хүний нөөцийн удирдлагын коллеж нь БСШУСЯ-ны 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар олгосон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу менежмент /хүний нөөц/, нягтлан бодох бүртгэл, маркетинг хөтөлбөрөөр 2017-2018 оны хичээлийн жилд 40 гаруй оюутан, 5 багш, 3 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.