Танилцуулга
Чингис хаан дээд сургууль нь 1999 онд байгуулагдаж, 2004, 2009 онуудад магадлан итгэмжлэгдсэн. БСШУЯамны аттестатчиллын шалгуур үзүүлэлтийг ханган биелүүлж 2011 онд аттестатчилагдсан. Азийн их, дээд сургуулийн холбоо, Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн. Тус сургуульд эдүгээ 30 гаруй доктор, профессор, магистрийн зэрэгтэй чадварлаг багш нарын баг ажиллаж байна.
Хотын төвд өөрийн хичээлийн тохилог 2 байр, гавъяат мастер Шаравжамц удирддаг “Тэмүжин-Од” спорт клубтэй, 120 оюутны дотуур байр, спорт заалтай.
Иж бүрэн тоноглогдсон компьютерийн лабораториуд, сүүлийн үеийн сургалтын кабинет, мэргэжлийн лабораторуудтай.
24 цагийн интернет болон дотоод сүлжээ, утасгүй интернэтэд холбогдсон.
Интернетэд холбогдсон электрон номын сантай.
Дадлагыг цалинтай хийж, төгсөөд ажлын байраар хангагдах боломж бүрдүүлдэг.
Спорт, урлагийн клуб дугуйлан байнга хичээллэж, улирал бүр урлаг, спортын цуврал тэмцээнүүдийг зохиодог.
Төгсөгчдийнхөө 75 хувийг ажлын байраар хангадаг.
Төрийн сангийн бүх төрлийн хөнгөлттэй зээл, тусламж, тэтгэлэгээр сургадаг.
Магистрантурын сургалтыг эрхлэн явуулдаг.
Хөнгөлөлт, урамшуулал
6 улирал дараалан 3.8-аас дээш голчтой сурвал сургалтын төлбөрийн 20 хувийг хөнгөлнө.
Төрийн сангийн бүх хэлбэрээр, сургуулийн үүсгэн байгуулагчийн болон, АНУ-ын профессор Жек Ведерфорд, БНСУ-ын нэрт эдийн засагч, доктор Ли Жэй Ён нарын нэрэмжит тэтгэлэгээр суралцах боломжтой.
Эх орны түүх, соёлын дурсгалт газраар 2000-3000 км авто аялалыг жил бүр сургуулийн зардлаар зохион явуулдаг.
Төгсөгчдөө ажлын байраар тусгай хөтөлбөрийн дагуу хангадаг.
Жил бүр амжилттай суралцсан, нийгмийн идэвхитэй оюутнуудад хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллага, ивээн тэтгэгчдээс тэтгэлэгийг олгодог уламжлалтай.
Чингис хаан дээд сургуулийг төгсөгчид нь магистрантур, докторантурт суралцах тохиолдолд сургалтын төлбөрийн 20-30 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлдэг.
Мөн оюутнуудын эрхийг хамгаалах, тэдний сурах сурах хүсэл эрмэлзэлийг хөгжүүлэн дэмжих зорилго бүхий “Амин нутаг”, “Мөнхийн холбоо”, “Элит” зэрэг клубууд үйл ажиллагаагаа явуулдаг.
Оюутнуудын эрүүл мэндийн даатгал, нийтийн тээврээр үнэгүй зорчих картыг олгодог.
700км /нэг талдаа/ хол аймгийн оюутны өвлийн амралтаар ирж, очих тээврийн зардлын талыг сургууль оюутнуудад буцаан олгодог.
1999 онд “Монгол түмний уламжлалт соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх” явдал хэмээн сургуулийнхаа эрхэм зорилгыг тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголын боловсролын хөгжилд, тэр дундаас Чингис хаан дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний олон талт үйл ажиллагаанд гарсан шинэ хандлага, өөрчлөлтүүд нь эрхэм зорилго, зорилтыг цаг үеийн болон хэтийн шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгох, хүрэх түвшинг урьдаас оновчтой томъёолох нөхцлийг бүрдүүлсэн. Эрхэм зорилгын хоёр дахь үндсэн утга нь дээд боловсролын зэрэг хүртэх эрмэлзэлтэй иргэдэд дипломын, бакалаврын болон магистрын түвшингийн боловсрол, сонирхсон мэргэжлийнх нь дагуу мэдлэг, чадвар эзэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх явдал юм.
Манай хамт олон даяаршилын ертөнцөд орших субьектүүдийн нэгэн болох Монгол түмэн өөрийн хэл, соёл, зан заншил, ахуйн өвөрмөц онцлогоо хадгалан үлдэх дархлааг нь бэхжүүлэх үүднээс уламжлал ба өөрчлөлтийг оршихуйн зангилаа, үндэс хэмээн томъёолж, энэхүү чиглэлээр эрдэм судлалын үйл ажиллагаагаа хөгжүүлэн, Монголын ирээдүйн нүүр царайг тодорхойлох сэхээтнийг төлөвшүүлэх зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.
Босго оноо
400 оноо