54. Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургуулийн УБ дахь салбар сургууль (ОХУ, УБ)

Танилцуулга

Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль нь (ИрГУПС) 1975 онд байгуулагдсан. Тус сургууль нь төмөр замын тээврийн өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх бүхий л нөхцөлийг хангасан сургалт лабораторийн бааз бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан боловсролын цогцолбор болоод байна. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль нь Дорнод Сибирь, Өвөр Байгаль, Красноярск болон Улаанбаатарын төмөр замын боловсон хүчнүүдийг бэлтгэх талаар нягт холбоотой байдаг бөгөөд Сибирийн холбооны тойргийн нийгэм эдийн засгийн хөгжлийн нэгэн томоохон хөдөлгүүр нь болдог.

Түүнчлэн их сургууль нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэ үзэл баримтлал, уг салбарын бүс нутагтай харилцан холбогдох орчин үеийн үндэс суурийг тавьсан орчин үеийн бүс нутгийн шинжлэх ухаан боловсролын төв юм.