Оточ манрамба их сургууль

Танилцуулга

ОМИС нь 1991 онд байгуулагдсан бөгөөд Манба Дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэр, “Шинжээч оточ” лаборатори, Олон улсын сургалт, эмчилгээ, аялалын цогцолбор гэсэн хэд хэдэн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь Уламжлалт анагаах ухааны их эмч, эм зүйч, сувилагч, буддын гүн ухаан судлаач мэргэжлээр бакалаврын сургалт явуулдаг. Төгсөлтийн дараах магистр, докторын сургалт болон эмч нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт явуулж байна.

Элсэлтийн хөтөлбөр:

• Уламжлалт анагаах ухааны Хүний их эмч-6жил
• Сувилагч-4 жил
• Эмзүйч-5 жил
• Буддын судлаач-4 жил
Босго оноо:
Өгөх хичээлүүдээс шалтгаалан 400, 440, 480 болон түүнээс дээш байна.

 

Холбогдох дугаар
976 7015-7489, 976 9916-3300
И-мэйл хаяг
info@otoch.edu.mn
Веб хуудас
http://otoch.edu.mn/
Байршил
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 13361 Сансарын аюулгүйн тойрог, “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний чанх хойно, Оточ Манрамба Их сургууль