Танилцуулга
Монгол Улсын Баруун бүсийн Ховд их сургууль нь 1979 онд Ховд дахь багшийн дээд сургууль нэртэйгээр 13 багш, 103 оюутантайгаар эрдмийн үүдээ нээснээс хойш 40 гаруй жилийг ардаа үджээ. Тус сургууль нь 1993 оноос “МУИС-ийн салбар сургууль”, 2004 оноос “Ховд Их Сургууль” болж үйл ажиллагаа нь өргөжсөн бөгөөд одоогийн байдлаар 1 салбар сургууль, 2 бүрэлдэхүүний сургууль, ахлах сургуультайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай сургууль 1999, 2005, 2018 онуудад 3 удаа 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль билээ. Ховд их сургууль байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, биеийн тамир, спортын дасгалжуулагч, нягтлан бодогч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өдгөө манай сургуулийн төгсөгчид Монгол улсынхаа өнцөг булан бүрт мэдлэг, чадвараараа бусдыгаа манлайлан сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн ажиллаж байна.
Бүрэлдэхүүн сургуулиуд
-Байгалийн шинжлэл, технологийн сургууль
-Гадаад хэл, соёлын сургууль
-Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
-БӨ аймаг дахь салбар сургууль
Босго оноо
400 оноо
Сургалтын төлбөр
1 кредитийн төлбөр 63800 төгрөг /2020 оны байдлаар/
Төлбөрийн хөнгөлөлт
ЭЕШ-н 2 шалгалтын дундаж оноо 550-с дээш бол эхний жилийн төлбөрийг 50% хөнгөлнө.
ЭЕШ-н 500-с дээш оноотой Багш мэргэжлээр элссэн эрэгтэй элсэгчид эхний жилийн төлбөрийг 50% хөнгөлнө.