Elbegjargal
Elbegjargal
2021/12/22 17:51
467

ЭЕШ өгөх Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?

ЭЕШ өгөхөд хамгийн эхлээд бидний суурь мэдлэгийг шалгадаг. Үнэхээр тэр хичээлээр шалгуулаад тухайн чиглэлдээ тэнцэж чадах нь уу гэдгийг нь үндэслэх нь чухал байх нь ээ. Дуртай зүйлээ хүн чаддаг, мэддэг, сурдаг шүү дээ. Үүний дараа хамгийн чухал зүйл бол цаг хугацаа түүнтэй тэнцэх хурд юм. Ерөнхий шалгалт бол гэрийн даалгавар биш ч гэсэн шалгалтын цагаа зохицуулж сурах нь хамгийн том даалгавар юм. Бидэнд цагтайгаа ажиллаж сурах хангалттай боломж байгаа. Yesh апп дээрх бүх тест маань богино, дунд, бүтэн цаг хугацаатай учраас яг энэ тал дээр маш том давуу тал болдог шүү дээ.

Мэдээж дараагийн бидний суралцах чадвар бол арга барил. Шалгалтын тестийн агуулга, бүтцийг мэддэг байх нь сандрахгүйгээр ажиллах хамгийн чухал түлхүүр. Тиймээс л жил жилийн ЭЕШ-ын материалыг ажилласнаар арга барилаа эзэмшдэг. Та нар 2015-2021 оны бүх бүтэн тестийг YESH апп-аасаа ажиллах боломжтой нь азын сугалаа юм даа. Утасны чинь дэлгэцэнд 30к тест бэлэн байна гээд л бод доо.

Яавал өндөр оноо авах тэр хүчирхэг сэтгэл зүйг өөртөө бэлэн болгох вэ гэвэл яг одооноос л ул суурьтай системтэй бэлдээд эхэл. Өөрийн гэсэн арга барилтай цаг хугацаагаа зөв ашиглаж чадвал хүссэн амжилтандаа хүрч чаддаг шүү. Заавал өөрийгөө 800 оноогоор бүү хязгаарлаарай. Хамгийн чухал амжилт чиний зүрх сэтгэлд байгаа шүү. Өөртөө итгэлтэй байгаарай.  Амжилт.