Elbegjargal
Elbegjargal
2021/12/29 17:25
331

Хичээгээрэй...

Өөртөө сэтгэл хангалуун байх л хамгийн их амар амгалан

Чи, би бүгдээрээ анх удаа амьдарч байгаа

Хүн хэзээ ч санаатай алдаа гаргая гэж гаргадаггүй. Хүн бүр алдаа гаргадаг. Тэгээд ч бүх зүйл бидний санаснаар болдоггүй. Бидний амьдралын хамгийн чухал зүйл бол бидний зүрх сэтгэл юм шүү дээ.

Дуртай зүйлээ хийж байгаарай

Энэ орчлонгийн хамгийн том хүч бол хүний дур шүү. Дуртай зүйлээ мэддэг, хийдэг байх нь хамгийн том азжаргал. Өөрийнхөө юу хийх дуртайг маш сайн бодож тунгааж байгаарай.

Уучилна гэсэн тооцоотой байгаарай

Бид насан туршдаа хүмүүстэй харилцаанд үүсгэнэ. Тэр бүх харилцаанд нэг л үнэн байгаа. Хүмүүс заавал гэж заасан юм шиг заавал чамайг гомдоох л болно. Гэхдээ байна шдээ... Хүнээс бас өөрөөсөө хүлээдэг бүхнээ багасгаад үзээрэй. Чи  ч бас өөрөө ч мэдээгүй хэрнээ хэн нэгнийг гомдоож яваа учраас уучлаад л яваарай. Гомдлоо гээд чи л хохирдог юм шүү. Ганцхан амьдарна шүү.

Өөртөө хайртай байгаарай  

Чиний аль нэг хэсэг өөрт чинь ч таалагддаггүй байж болно. Гэхдээ яг чам шиг дэлдэн чихтэй байж үсээ чихнийхээ араар хийгээд зургаа авахуулахыг хүсдэг, яг чам шиг том гартай болж сагсан бөмбөг тоглохыг хүсдэг, яг чам шиг бага зэрэг мойног хуруутай ч түүгээрээ маш гоё зураг зураад хэн нэгэнд бэлэглэхийг хүсдэг маш олон хүсэл мөрөөдөл байдаг гэдгийг санаарай. Чиний бүх зүйл цор ганц.

Чиний энэ амьдрал хамгийн үнэ цэнэтэй

Өнөөдөр байгаа бүхэндээ талархаад байхгүй бүхнээ бүтээх тийм хүчтэй том зүрх сэтгэлтэй хамгийн гэрэл гэгээтэй нь байгаарай. Ус уух, инээх эрхтэй амьдрал бидэнд олдсон шүү дээ. Хамгийн гоё эрх чөлөөтэй амьдрал чамт олдсон шүү. Байгаа бүхнээ хайрлаарай.

Шинэ оноо сайхан угтаарай.