Мөнхтөгс
Мөнхтөгс
2022/08/15 17:06
45

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл хаанаас эхлэх вэ?

Аливаа тэтгэлэгт хөтөлбөр нь боловсрол эзэмших болон сурч боловсроход шаардлагатай хөрөнгө оруулалт хийх зорилгоор олгодог санхүүгийн дэмжлэг юм. Ахлах ангийн болон сургуулиа дөнгөж төгсөж буй хүүхдүүд хамрагдах боломжтой тэтгэлгийн төрөл нь "scholarship" юм. Манай улсад зарлагддаг гадны болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн хувьд гадаад хэлний түвшин, сурлагын чанар, урлаг, спортын амжилт, нийгмийн идэвх санаачлага өндөртэй зэрэг нь гол шалгуур болдог.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад анхаарах хамгийн чухал 3 шалгуур. Үүнд:

  1. Цаг хугацааны хувьд 1-2 жилийн хугацаанд төвлөрөөд, сонирхож буй тэтгэлгийнхээ талаар мэдээлэл цуглуулах, өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Ахлах ангийн сурагчдын хувьд судалгаа хийх хамгийн тохиромжтой цаг хугацаа юм. Оюутны эхний жилийн эхний улирал гэхэд тэтгэлгүүд эхнээсээ зарлагдаж эхэлнэ. Голч дүн, ярилцлагын шатанд өөрийгөө илэрхийлэх чадвар, шаардлагатай үед гадаад хэлээр өөрийгөө танилцуулах түвшний ур чадварт бэлдэх хэрэгтэй
  2. Монгол улсын хэмжээнд зарлагддаг хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Зарим тэтгэлгүүд бүс нутаг болон зорилтот бүлгийг хамруулахыг хүсдэг. Зорилтот бүлэгт нь чиний эзэмшихийг хүссэн мэргэжил байгалийн эсвэл нийгмийн ухаааны чиглэл үү? гэдэг ч хамаарна. 
  3. Өөрийн хамрагдахыг хүссэн дор хаяж 3 тооны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурыг сайтар судлаад түүнд тэнцэх шаардлагад өөрийгөө бэлдэж, төлөвлөгөөгөө жилээс улирал руу, улирлаас сард, долоо хоног гэхчлэн нэгжид хувааж үзвэл илүү үр дүн гарна. Цагийг нь тулгаж бэлдсэн шалгалт чамд эргээд дурсах бахархалтай дурсамж бараг үлдээдэггүйг санаарай.

 Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тавигддаг нийтлэг шалгуур:

  • Чиний суралцах чин хүсэл, зорилго хамгийн чухал. Үүнийг ихэвчлэн эссе бичлэгээр шалгадаг бөгөөд ярилцлага ч бас нэг шатны шалгуур болдог
  • Дунд сургуулиа хэрхэн амжилттай төгссөн чинь давуу тал болж чадна. Чи заавал супер бүх хичээлдээ 100+А байх албагүй ч чамайг оюуны хувьд ажиллах бас ачааллах чадвартай гэдгийг чиний өмнөөс ярьдаг баримт бол бүрэн дунд боловсролын гэрчилгээ шүү
  • Мэдээж гадны тэтгэлэгийн хувьд тухайн улсынхаа хэл соёлыг судалж мэдсэн цаашлаад тодорхой ойлгох хэмжээнд эзэмшсэн байх шаардлага тавьдаг
  • Чамайг хэр чин сэтгэлтэй, бусдад туслах хэр зэргийг эрмэлзлэлтэй, эргээд сурсан мэдсэнээрээ юу хийж бүтээх хүн бэ гэдгийг нийгмийн идэвх санаачлагаар дүгнэх тохиолдол олонтаа. Тэмцээн уралдаан, олон нийтийн үйл ажиллагаанд хэр оролцдог эсэх нь маш том давуу тал болдог гэсэн үг. Эдгээр нийтлэг шалгуурын хангаад дээр нь өөртөө итгэх итгэл байвал чи хүссэн тэтгэлгээ хүртэх боломжтой. YESH апп-ынхаа "Тэтгэлэг" хэсгийг анхааралтай уншаад үзээрэй. 

Манайд зарлагддаг шилдэг тэтгэлгийн холбоосыг хүргэж байна.

  1. Зориг сан https://www.facebook.com/zorigfoundation
  2. Голомт банк "100 оюутны тэтгэлэг хөтөлбөр" 18 дахь жил. https://golomtbank.com/rnews
  3. Хаан банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” https://www.khanbank.com/mn/personal/news
  4. Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг https://cabinet.gov.mn/6705.html 
  5. Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг https://president.mn/ 
  6. "Оюу толгой" компанийн боловсролын тэтгэлэгт хөтөлбөр https://www.ot.mn/%D1%85%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%BB-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BB/%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/ 

Үлдсэн 100+ тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж Yesh app-ийн "Тэтгэлэг" хэсгээс...

Амжилт.