Мөнхтөгс
Мөнхтөгс
2022/10/10 11:37
229

Ирээдүйд эрэлттэй мэргэжлээр ирээдүйгээ гэрэлтүүл

           

Харвардын Их сургуулийн бизнесийн удирдлагын профессор Клэйтон Кристэнсен Харвардын бизнесийн төгсөгчдөд зориулан уншсан нэгэн лекцэндээ 

            "Ажил, карьертаа хэдий амжилттай явж, амжилтын оргилд ойр хүрсэн ч эргээд амьдралын утга учраа олж харж чадаагүйгээсээ болж аз жаргалгүй амьдрах болсон хүмүүс маш олон байна" хэмээн эцсийн замдаа мухардалд хүрэхгүйн тулд, амьдралын утга учир өгөх тэрхүү ажил мэргэжил, сонголт, шийдвэрийг гаргахыг зөвлөсөн байдаг.

 

Манай улсын хувьд ч мөн адил энэ оны I улирал гэхэд хөдөлмөрийн насны 2.1 сая хүний ердөө 50% нь идэвхтэй ажил хөдөлмөр хийж байгаа дүн харагдаж байна. Нэг талдаа мэргэжил сонголттой холбоотой үр дагавар ч бас байгаа.

 

За тэгвэл мэргэжил сонголтон дээр 3-хан зүйлийг мэдээд авъя.

1. МУ-д ойрын 10 жилд эрэлттэй 10 мэргэжил:

  1. Маркетингийн менежер
  2. Мэдээллийн технологи
  3. Өндөр зэрэглэлийн тогооч
  4.  Барилгын инженер
  5. Авто барилгын инженер
  6. Гоо сайхны мэс засалч
  7. Уул уурхайн инженер
  8. Архитектор
  9. Геологич
  10. Төслийн менежерүүд тус тус багтжээ. 

Харин олон улсын хувьд:

  1. Мэргэжлийн сувилагч
  2. Программ хангамжийн инженер
  3. Ерөнхий ба үйл ажиллагааны менежер
  4. Санхүүгийн менежер
  5. Удирдлагын шинжээч
  6. Зах зээлийн судалгааны шинжээч, маркетингийн мэргэжилтэн
  7. Менежер
  8. Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер
  9. Эмч, мэс засалч
  10. Компьютер, мэдээллийн системийн менежер багтжээ. 

Дээрх мэргэжлийн бүх тайлбар, онцлог YESH апп дээр нь байгаа.

  1. Мэргэжлээ сонгоход зайвал анхаараарай.

Хэдийгээр эрэлттэй мэргэжлүүдийг харах нь чухал хэдий ч нөгөө талдаа чиний үзэл бодол, зан араншинд тохирох мэргэжил аль нь вэ гэдгийг судалж сонгох нь зөв юм. Тиймээс...

  • Сонирхол гэдэг супер чухал

Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн. Харин юу ч сонирхохгүй байвал өөрийгөө “олоогүй” байгаа тул өөрийнхөө эрдэнэсийн эрэлд гараарай.

  • Авьяастай байх албагүй ч ааш зан бүр чухал

Өөрийнхөө темпераментэд таарах мэргэжлийг сонгож чадвал өөрийгөө хөгжүүлэх үүд хаалга нээгдэнэ. Жишээ нь, маркетингийн менежер хүн нээлттэй, хөдөлгөөнтэй, зөв сэргэлэн, мэдрэмжтэй байх ёстой. Нягтлан хүн анхаарлын төвлөрөлт сайн гэх мэтчилэн онцлогууд бий.

 

  1. Мэргэжил сонгохдоо гаргадаг алдаанууд
  • Өөрийгөө дутуу үнэлэх 

Чи л өөрийгөө хайрлахгүй юм бол хэн хайрлах билээ. Чи л өөрийгөө үнэлэхгүй бол хэн гэж...

  • Цалин, орлогод үндэслэж сонголт хийх

Тухайн мэргэжлээр дамжуулан хэдий хэмжээний мөнгө олохдоо биш, харин өөрийн сонирхол, чадавхдаа үндэслэн сонгоорой. Нэг талдаа бид чинь мөнгө олох гэж биш, азжаргал мэдрэх гэж амьдардаг гэдгийг хүнд хэцүү үед ч гэсэн дотроо заавал санаж яваарай

  • Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлээ төлөвлөөрэй

Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандаж болохгүй шүү.

Энэ мэргэжлийг эзэмшсэнээр төсөөлж, төлөвлөж байгаа ирээдүйдээ хүрч чадна гэдэгтээ илтгэлтэй байна уу? гэх зэрэг ирээдүйн төлөвлөгөөгөө бодоорой.

  • Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргадаг
    Мэдээж эцэг эх, ахмадууд, багш, мэргэжлийн зөвлөхүүдтэй санал бодлоо солилцож шийдвэр гаргалгүй яах вэ. Гэхдээ эцэг, эх нь хүүхдэдээ сонголт хийх боломж олголгүй “Миний хүү, охин ерөөсөө л эмч бол манайхан бүгд эмч мэргэжилтэй”. Эсвэл “Цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь бас алдаа болдог талтай. Хамгийн гол нь мэргэжлээ сонгох гэж буй та нар маань өөрийгөө зөв таних, мөн сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судалсан байх хэрэгтэй.
  • Хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох явдал байдаг. Хичээлийн сонголт бол харьцангуй жижиг сонголт гэж хэлж болно. Хичээлийн сонголт хийж байгаатай адил мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй. Жишээ нь, химийн хичээлд сайн байлаа гээд чи зүрх муутай, элдэв өвчтэй зүйл харж чаддаггүй бол эмч мэргэжил сонгох нь учир дутагдалтай. 
  • Найз нөхдөө даган дуурайж мэргэжлээ сонгох

Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил өөрийн тань хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? Энэ мэргэжилдээ цаашид өсөж хөгжих замаа төсөөлж байна уу?  хэмээн сайтар бодох хэрэгтэй.

Нэгэнтээ л зорилго тавиад их, дээд сургуулийн суралцагч болох гээд гэр бүл, асран хамгаалагчдаа төлбөр, хичээлийн бэлтгэл гээд зориулалт хийж л байгаа юм чинь эргэж буцахгүйгээр эхнээсээ л тас түс сонгочихвол амар шдээ тийм ээ. Yesh апп дээр нь бүх төрлийн мэргэжлийн тайлбар, онцлог байдаг шүү дээ. onelink.to/yesh.mn линкээр ороод өөрийн сонирхож буй 3-5 мэргэжлийнхээ онцлогийг харьцуулаад үзээрэй. Мэргэжил сонголт нь мэргэн байг ээ.