Монгол Улсын Их Сургууль

Танилцуулга

   Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 6 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.
МУИС нь 1942 он буюу байгуулагдсан цагаасаа эхлэн түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд Их Сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ.
 МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа “МУИС"-ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний дүнд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.

Бүрэлдэхүүн сургуулиуд

-Шинжлэх Ухааны Сургууль

-Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль

-Бизнесийн сургууль

-Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын сургууль

-Хууль зүйн сургууль

Босго оноо

   Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд тус бүр /суурь болон дагалдах/ 480 оноо ба орон нутагт 400 оноо болно.

Сургалтын төлбөр /2020 оны байдлаар/

   Шинжлэх ухааны сургууль- Ерөнхий суурь-98600/1кредит/, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-100,700/1кредит/;

   Хууль зүйн сургууль- Ерөнхий суурь-98600/1кредит/, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-111,000/1кредит/;

   Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургууль- Ерөнхий суурь-98600/1кредит/, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-103,500/1кредит/;

   Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль- Ерөнхий суурь-98600/1кредит/, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-115,000/1кредит/;

   Бизнесийн сургууль- Ерөнхий суурь-98600/1кредит/, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-120,800/1кредит/

Төлбөрийн хөнгөлөлт

   Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;

   Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;

   Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;

   Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь тус бүр хөнгөлөлт олгоно.

Холбогдох дугаар
75754400, 77307730
И-мэйл хаяг
news@num.edu.mn
Веб хуудас
https://www.num.edu.mn/
Байршил
Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар