Танилцуулга
Монгол Улсын дээд боловсролын анхны байгууллага болсон Монгол Улсын Их Сургууль нь Хүн эмнэлэг, Зоо мал эмнэлэг, Багш нарын гэсэн 3 факультеттайгаар 1942 онд байгуулагджээ.1961 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон. Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль 6 жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль 5 жил, бусад салбар сургуулиуд 4-5 жилийн сургалтын хөтөлбөртэй.2014 онд бүрэлдэхүүндээ 41 тэнхим, Сургалтын бодлого зохицуулалтын, Санхүү, эдийн засаг, Гадаад харилцаа хамтын ажиллагааны, Хангамж үйлчилгээний газрууд, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Мэдээлэл технологийн, Мэргэжил дээшлүүлэх институт, Оюутны, Эрдмийн сургалтын албадууд, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Шинжлэх ухаан технологийн төв, Цөм лаборатори, Анагаах ухааны төв номын сан, “Эрхэс” хэвлэх үйлдвэр, Оюутны I, II, III байр, “Эрхэс” сувилал, “Баян чандмань” сувилал, НАСС-ийн эмнэлэг зэрэг нэгжтэй ажиллаж байна.
Бүрэлдэхүүн сургуулиуд
-Анагаах Ухааны Сургууль
-Монгол Анагаах Ухаан Олон Улсын Сургууль
-Нүүр ам судлалын сургууль
-Био-Анагаахын Сургууль
-Эм Зүйн Сургууль
-Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
-Сувилахуйн Сургууль
Босго оноо
560 оноо /2020 оны байдлаар/
Сургалтын төлбөр/2020 оны байдлаар/
Бакалаврын 1 кредитын төлбөр 99000-119790 төгрөг
Дипломын сургалтын 1 кредитын төлбөр 23000-67200 төгрөг