Танилцуулга
1960-аад оноос Монгол Улс аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилтыг тавьж хэрэгжүүлэх үүднээс дотооддоо инженер, техникийн боловсон хvчин бэлтгэх зорилгоор МУИС-д 1959-оноос Аж Vйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн юм.
Монгол оронд өрнөсөн ардчилал шинэчлэлийн үр дүнд монголын боловсролын системийг бэхжүүлэх үүднээс дээд сургуулиудыг их сургууль болгон өөрчилж, эрх хэмжээ, бие даасан байдлыг нь өргөтгөсөн юм. Түүнчлэн их сургуулийн бүтэц зохион байгуулалтыг зах зээлийн нөхцөлд зохицуулан өөрчилж, сургууль, профессорын баг, судалгааны төвийн бүтцийг хэрэгжүүлсэн байна. Энэ үед Техникийн их сургуулийн гадаад харилцаа эрс өргөжиж, олон улсын их сургуулиудын сүлжээнд хамрагдсан юм. Энэхүү өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд Техникийн их сургууль нь Монгол улсын Шинжлэх ухаан, Технологийн Их Сургууль болтлоо өргөжин бэхжсэн байна.
2013 оноос ШУТИС-ийг цаашид улам хөгжүүлж, судалгааны их сургууль болгох өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлж байна. Судалгааны их сургууль болохын тулд их сургуулийн бүтцийг дэлхийн жишигт ойртуулж, сургалтын чанарыг эрс дээшлүүлж, дэлхийн түвшинд хүрсэн профессор багшийн тоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, инновацийг нэвтрүүлж, Азийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орох зорилтыг тавьж ажиллаж эхэлсэн.
Бүрэлдэхүүн сургуулиуд
- БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ
-БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
-ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ
-МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
-ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ
-МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
-ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
-ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
-ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
-ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
-ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ
-БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
-ШУТИС-КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ
-ИНЖЕНЕРИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
Босго оноо
Улаанбаатар хот дахь салбар сургуулиуд 480 оноо ба орон нутаг дахь сургуулиуд 400 онооны босготой.
Сургалтын төлбөр /2020 оны байдлаар/