Танилцуулга
Үндэсний тагнуулын академи нь анх 1997 онд Гэгээрлийн сайдын 209 дүгээр тушаал, УАБХГ-ын даргын 386 дугаар тушаалаар “Тагнуулын Ерөнхий газрын Дээд сургууль” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 350 дугаар тушаалаар “Үндэсний тагнуулын академи” болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Боловсролын тухай хуулийн хүрээнд дээд сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Элсэгчид тавих шаардлага:
-Монгол Улсын иргэн байх;
-Бүрэн дунд боловсролтой;
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2017 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 560 ба түүнээс дээш оноо авсан байх;
-Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх.
-17-22 хүртэл настай, биеийн өндөр эмэгтэй 165 см-ээс дээш, эрэгтэй 170 см-ээс дээш;
-Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
-Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх;
-Ял шийтгэгдэж байгаагүй;
-Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй;
-Нэмэлт шалгалтад тэнцсэн байх;