Танилцуулга
ХААИС нь 1958 онд Мал эмнэлгийн ангийг нээж түүхэн замналынхаа анхны хуудсыг эхлүүлсэн. Одоо бүрэлдэхүүний таван сургууль, орон нутгийн салбар нэг сургууль, харьяа эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнтэй, эрдэм шинжилгээ-сургалт үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний, төрийн өмчийн, ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. Шинжлэх ухаан шинэ техник технологид суурилсан сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулан 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 9000 гаруй оюутан суралцаж байна.
Бакалаврын сургалтын 39 хөтөлбөр, 56 мэргэжлээр 6000 гаруй оюутан суралцдаг. Багшлах боловсон хүчний 50 гаруй хувь нь докторын зэрэгтэй, 25 хувь нь профессор цолтойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Бүрэлдэхүүн сургуулиуд
-Мал эмнэлэгийн сургууль
-Мал аж ахуй, Биотехнологийн сургууль
-Инженер технологийн сургууль
-Агроэкологийн сургууль
-Эдийн засаг бизнесийн сургууль
Босго оноо
480 оноо
Сургалтын төлбөр
1 кредитийн төлбөр 68’000-88’000 төгрөг /2020 оны байдлаар/
Төлбөрийн хөнгөлөлт
2 хичээлийн ЭЕШ-ийн оноо “хичээл 1” - 650, “хичээл 2” - 400 онооноос дээш авсан тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.
Олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөр 100% хөнгөлнө.
Тухайн мэргэжлийн нэгдүгээр хичээлээр улсын олимпиадад 1-5 байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөр 50% хөнгөлнө.
Тухайн мэргэжлийн нэгдүгээр хичээлээр аймгийн олимпиадад 1-5 байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөр 30% хөнгөлнө.
Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-3 байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөр 30% хөнгөлнө.