Танилцуулга
Ардын түр засгийн газар ба Намын Төв хорооны 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хурлаас цэргийн байгуулалтын асуудлыг хэлэлцэж гаргасан тогтоолд ”… цэргийн сургууль нээн монгол цэргүүдээс ухаан сэргэлэнг цэргийн сургуульд боловсруулж, сургагч дарга нарыг гарган сургаж авбаас зохино” хэмээн заасан нь анхны цэргийн сургуулийг байгуулах албан ёсны шийдвэр байж, улмаар 1921 оны 10 дугаар сарын 15-нд анхны хичээл сургалтаа эхлүүлжээ.Монгол Улсын Засгийн газрын 156 дугаар тогтоолын дагуу их сургуулийнхаа түүхт 95 жилийн ойн үеэр Үндэсний батлан хамгаалахын их сургууль нэртэйгээр өргөтгөсөн зохион байгуулалтад орж, өнөөг хүртэл боловсрол, сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Цэрэг, иргэний мэргэжлээр дипломын болон бакалаврын, аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн чиглэлээр магистр, боловсролын докторын сургалтуудыг явуулдаг.
Бүрэлдэхүүн сургуулиуд
-Цэргийн нэгдсэн сургууль
-Аюулгүй байдлын сургууль
-Цэргийн хөгжмийн сургууль
Босго оноо
480 оноо
Сургалтын төлбөр
1 кредитийн төлбөр 37000-40000 төгрөг /2020 оны байдлаар/
Төлбөрийн хөнгөлөлт
Сургалт, эрдэм шинжилгээ, спорт, зохион бүтээх инженерчлэлийн чиглэлээр олон улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан элсэхийг хүсэгчдэд тус сургуульд элсэн суралцах босго оноог хангасан тохиолдолд “Ур чадварын шалгалт”-аас чөлөөлнө.
Босго /хэмжээст/ оноо нь хоёр хичээл тус бүрт 700-аас дээш оноотой элсэгчдийг бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс 100% чөлөөлөн элсүүлэн суралцуулна.