Танилцуулга
Монгол Улсын Шинжлэх Ахааны академи өөрийн эрдэмтдийн оюуны чадавхи, эрдэм шинжилгээний лабораториудын хүчин чадалд тулгуурлан шинжлэх ухааны залгамж үеэ бэлтгэхийэ тулд АНУ, Орос, Хятад, Англи зэрэг орнуудын судлаач-мэргэжилтэн бэлтгэдэг туршлагад үндэслэн, сургалт, судалгааны ажлыг үр бүтээлтэй хослуулах зорилго бүхий дээд сургууль байгуулах хүсэлт тавьсныг Боловсролын сайд дэмжин 1992 оны 2 сарын 29-ний өдрийн 109 тоот тушаалаар Технологийн дээд сургуулийг байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус сургууль нь “Химийн технологи”, “Хэрэглээний физик”, “Хэрэглээний математик, Мэдээлэлзүй” зэрэг чиглэлээр олимпиадад түрүүлсэн шилдэг хүүхдүүдийг элсүүлэн авч анхны сургалтаа эхлүүлж байв. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 9 сарын 7-ны өдрийн тогтоолоор Төрийн өмчит “Улаанбаатарын Их сургууль”-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс салган бие даалган байгуулснаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж эхэлжээ.
Бүрэлдэхүүн сургуулиуд
-Хэл, уран зохиолын сургууль
-Нийгмийн ухааны сургууль
-Байгаль, технологийн сургууль
Босго оноо
480 оноо
Сургалтын төлбөр
Жилд дундажаар 2,288,200 төгрөг /2020 оны байдлаар/
Төлбөрийн хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын онооноос хамааруулж эхний хичээлийн жилд дараах сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно. Үүнд:
781-800 оноотой бол 100%
751-780 оноотой бол 80%
700-750 оноотой бол 50%
650-699 оноотой бол 30%
600-649 оноотой бол 20% тус тус хөнгөлөлт үзүүлнэ. Мөн:
Дэлхийн, тивийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 100%
Олон улсын тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 80%
Улсын аваргын тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 50%
Бүсийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 30%
Хот, аймгийн тэмцээнээс медальт байр эзэлсэн элсэгч 10% тус тус хөнгөлөлт үзүүлнэ.