Санхүү эдийн засгийн их сургууль

Танилцуулга

1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсанаас хойш улс орныхоо хэрэгцээ шаардлагын дагуу нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог буй болгож хөгжүүлэх явцдаа 1935 онд Санхүү, нягтлан бодох техникумын сургууль, 1946 онд Санхүү эдийн засгийн техникум, 1991 онд Эдийн засгийн коллеж, 1996 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль нэртэйгээр өргөжин шинэчлэгдэж ирсэн билээ. АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/ гишүүнээр элссэн. 2015 онд Санхүү эдийн засгийн их сургууль нь Их сургуулийн статусаа авсан ба БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг.

Тэнхимүүд

Бизнесийн удирдлагын тэнхим, Санхүүгийн удирдлагын тэнхим, Мэдээллийн системийн менежментийн тэнхим, Салбар дундын судлалын тэнхим, Соёл иргэншил, аялал жуулчлалын тэнхим, Хэрэглээний математик статистикийн тэнхим, Эрх зүйн тэнхим, Экономиксийн тэнхим

Босго оноо

Мэргэжлүүдээс хамааран 500-650 онооны хооронд байна.

Сургалтын төлбөр

1 кредитийн төлбөр 153,000 төгрөг /2020 оны байдлаар/

Төлбөрийн хөнгөлөлт

ЭЕШ-н оноо нь элсэх бүлгийн хичээл тус бүрээр 800 бол 16 кредитийн төлбөрөөс чөлөөлнө.

ЭЕШ-н оноо нь элсэх бүлгийн хичээлийн дундаж оноо 750-с дээш бол 8 кредитийн төлбөрөөс чөлөөлнө.

Элсэлтийн хөтөлбөр: (Бакалавр)

Бизнесийн удирдлагын бакалавр: Энтрепренершип, Санхүү, Олон улсын худалдаа, Нягтлан бодох бүртгэл, Маркетинг, Зочлох үйлчилгээ, Даатгал, Бизнесийн удирдлага, Банк, Аялал жуучлалын менежмент, АССА + Нягтлан бодох бүртгэл, CGMA + Нягтлан бодох бүртгэл

Шинжлэх ухааны бакалавр: Мэдээллийн систем, Эдийн засаг

Нийгмийн ухааны бакалавр: Гадаад хэлний боловсрол

Холбогдох дугаар
7000 8085
И-мэйл хаяг
[email protected]
Веб хуудас
https://www.ufe.edu.mn
Байршил
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5