Монгол улсын консерватори

Танилцуулга

 Монгол Улсын Консерватори нь бүтцийн 4 дээд сургууль, төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургууль, 4 зөвлөл, 5 алба нэгжтэй, бакалавр, магистр, докторын түвшний 1500 гаруй суралцагсад, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай, шаталсан сургалтаар мэргэжил эзэмшүүлж, Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж буй урлагийн боловсролын эх ундарга сургууль юм. Монгол Улсын Консерватори нь 80 гаруй жилийн түүхэн хөгжлийнхээ явцад Театрын дэргэдэх Уран сайхны сургуулиас эхлэлтэй, Хөгжимт драматик сургууль, Театр хөгжмийн дунд сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллеж зэрэг нэртэй үйл ажиллагаа явуулж, Монголын урлагийн боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2017 оны 08 сарын 24-ны А/84 тоот тушаалаар зэрэглэл ахиж, Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага) болсон билээ.

Бүрэлдэхүүн сургуулиуд

-Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль

-Төрөлжсөн сургалттай ЕБ сургууль

-Сонгодог хөгжийн мэргэжлийн сургууль

-Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль

-Хөгжмийн ухаан дуулаачийн сургууль

Элсэлтийн хөтөлбөр: (Бакалавр)

-Хөгжмийн урлаг

-Хөгжимдөх урлаг

-Дуулах урлаг

-Багш бүжгийн боловсрол

-Язгуур урлаг

-Жүжиглэх урлаг

Холбогдох дугаар
70110526, 99052930
И-мэйл хаяг
Мэдээлэл байхгүй
Веб хуудас
http://www.conservatory.edu.mn/
Байршил
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7-р хороо, Бээжингийн гудамж - 25