Танилцуулга
Сургалт, судалгааны байгууллага болох төрийн өмчит Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Монголын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ загвар, дэлхийн түвшний инженерүүдийн шинэ үеийг бэлтгэх төв болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын 2011 оны аравдугаар сард байгуулсан хоёр Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний дүнд 2013 онд тус сургууль байгуулагдсан. Бидний сургалтын хөтөлбөр нь онол дадлага хослуулсан, хэрэглээнд суурилснаас гадна хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэдгээрээ онцлогтой. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй боловсролыг шинэлэг үзэл баримтлалтай хослуулдаг. Хэрэглээний судалгаа болон инженерийн дадлагад суурилсан боловсролын үндэс суурийг баттай тавихын тулд манай Инженерийн факультет, Математик, компьютер, байгалийн шинжлэх ухааны факультет болон Хэл, заах арга зүйн төв нягт хамтран ажиллаж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд та инженерийн, шинжлэх ухааны мөн бизнесийн салбарын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлүүдтэй танилцах болно.
Босго оноо
600 оноо ба МГХАМТИС-ын Англи хэлний шалтгалтанд В2 түвшнээс дээш оноо авсан байх шаардлагатай.
Сургалтын төлбөр
Жилд дундажаар 6,480,000 төгрөг /2020 оны байдлаар/
Төлбөрийн хөнгөлөлт
Шинэ оюутнууд 2-р улирлаас эхлэн сургуулийн дотоод дүрмийн дагуу сургалтын хөнгөлөлт авах боломжтой.