Соёл Урлагийн Их Сургууль

Танилцуулга

   1945 онд Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг анх Ардын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны  1945 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хамтарсан 34/30 тоот тогтоолоор  уран   сайхны  байгууллагуудын уран бүтээлийн хийгээд удирдах боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн дунд сургуулиуд байгуулах хүрээнд Зураг урлалын дунд сургууль нэртэйгээр байгуулж, 2 анги 24 сурагчтайгаар хичээллэж эхлэсэн. Соёл урлагийн их сургууль нь бүрэлдэхүүн 6 сургууль (Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Театрын урлагийн сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Соёлын сургууль, Хөгжмийн урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль), Бадмаараг ахлах сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн , Завхан дахь Хөгжим бүжгийн коллежтой, бакалаврын 26, магистрын 34, докторын 2 хөтөлбөрөөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байна. 

Бүрэлдэхүүн сургуулиуд

-Дүрслэх, дизайн урлагийн сургууль

-Радио телевиз, медиа урлагийн сургууль

-Соёлын сургууль

-Театрын урлагийн сургууль

-Хөгжмийн урлагийн сургууль

-Бүжгийн урлагийн сургууль

Босго оноо

   480 оноо

Сургалтын төлбөр

   1 кредитын төлбөр 63,700 төгрөг /2020 оны байдлаар/

Төлбөрийн хөнгөлөлт

   Олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад оролцож медальт байрын батламж, диплом авч байсан бол эхний жилийн сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө /зөвхөн Соёлын сургуульд хамааралтай хөнгөлөлт болно/.

   Олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад оролцож байсан бол эхний жилийн сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө /зөвхөн Соёлын сургуульд хамааралтай хөнгөлөлт болно/.

Холбогдох дугаар
11-326129
И-мэйл хаяг
info@msuac.edu.mn
Веб хуудас
http://www.mnuac.edu.mn/main/422728?pid=382511
Байршил
Чингэлтэй дүүрэг, Бага тойруу - 26 Улаанбаатар - 15140 Монгол улс