Танилцуулга
Монголын нэрт соён гэгээрүүлэгч ТО ВАН буюу Б.Тогтохтөр вангийн үүсгэн байгуулсан “Мэргэн ардын сургууль”-ийн үе үеийн тусгал болох тус сургуулийн үндэс нь 1951 оноос эхлэн Чойбалсан хотын 10 жилийн 1-р сургууль дээр “БАГШИЙН СОНГОН” нэртэй дугуйлан хичээллүүлж, шилдэг сурагчдад багшлах эрх олгодог байснаас улбаалан 1953 онд Ардыг Гэгээрүүлэх Яамнаас тус аймагт “Багшийн сургууль” байгуулах шийдвэр гаргажээ. 1953-1959 оны хооронд 300-аад бага ангийн багш бэлтгэн, Зүүн бүс нутгаа боловсон хүчнээр хангасан байна. Монгол улсын засгийн газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хүсэлт тавьсны дүнд Дорнод аймаг дахь Багшийн коллежийг БСШУ-ны сайдын 2005 оны 12 сарын 1-ний өдрийн 372 тоот тушаалаар Дорнод дээд сургууль болон өргөжсөн. Дорнод дээд сургууль нь магистр, докторын сургалт эрхлэхийн зэрэгцээ сургуулийн дэргэд Түшиц цэцэрлэг, Лицей ахлах сургууль, Монгол судлалын төв зэрэг дэд бүтцийг бий болгож, ОХУ, БНХАУ-ийн их дээд сургуультай гэрээ хэлцэл хийн, багш оюутан солилцоог нэмэгдүүлж , бүс, орон нутггийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэн,сургуулийн стратеги төлөвлөгөөний хүрээнд томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлсэнээр 2015-2016 оны хичээлийн жилд Дорнод их сургууль болсон.
Босго оноо - 400 оноо
Сургалтын төлбөр
Жилд дундажаар 2,010,000 төгрөг /2020 оны байдлаар/
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол, Багш, бага ангийн боловсрол, Багш, математикийн боловсрол, Багш, Мэдээлэл зүйн боловсрол, Багш, байгалийн ухааны боловсрол, Багш, урлагийн боловсрол, Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол, Багш, гадаад хэлний боловсрол, Багш, биеийн тамирын боловсрол, Түүх, Гадаад хэлний орчуулга, Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Цаг уур, Мэдээллийн технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Газрын тосны инженер, Нийгмийн ажил, Аялал жуулчлал