Монголын үндэсний их сургууль

Танилцуулга

   Монголын Үндэсний Их Сургууль анх Гэгээрлийн сайдын 1998 оны 7 сарын 09-ны 154 тоот тушаалаар “Чандмань-Эрдэнэ” нэртэйгээр байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь “Энигма групп”-ын ерөнхийлөгч дэд профессор Л.Мөнхбат, Шинжлэх ухааны доктор, профессор, гавъяат хуульч асан С.Жанцан нар юм. Тус сургууль нь Монгол улсад анх удаа 40000 мкв талбай бүхий хамгийн анхны, хамгийн том “Эрдэм шинжилгээ Инноваци технологийн төв”-ийг байгуулж боловсролын салбарт 80 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байна. Мөн Монголын хамгийн том хувийн Их сургуулийн хувьд боловсролын салбарт хамгийн өргөн хүрээтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэхээр зорилт тавин ажилладаг билээ. Мөн гадны их дээд сургуулиудтай томоохон төслүүд дээр хамтран хэрэгжүүлдэг бөгөөд Станфордын их сургуулийн Анагаахын сургуультай хамтран яаралтай тусламжийн анхны онлайн сургалтыг зохион байгуулагддаг.Мөн Калифорниагийн их сургуультай хамтран “Solar project” төсөл дээр 2014 оноос хойш ажиллаж байгаагаас гадна Нидерландын засгийн газар болон Сингапур улстай хамтарсан “Green house” төслийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Австрали, Япон, Тайвань, Энэтхэг, Польш зэрэг 40 орны нийт 50 гаруй их сургуулиудтай эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаагаар хамтран ажиллахаас гадна багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бүрэлдэхүүн сургуулиуд

-Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль

-Уул уурхайн инженерийн сургууль

-Олон улсын харилцааны сургууль

-Анагаахын сургууль

-Архитектур, график дизайны сургууль

-Хууль зүй, удирдлагын сургууль

-Барилга инженерийн сургууль

-Мэдээлэл технологийн сургууль

-Аялал жуулчлал газрын харилцааны сургууль

Босго оноо

   400 оноо

Сургалтын төлбөр

   Жилд дундажаар 2,4 сая төгрөг /2020 оны байдлаар/

Төлбөрийн хөнгөлөлт

Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээн, олимпиадад дээд оноог авсан хүүхдүүдийг хүссэн ангид шууд элсүүлэн төлбөрөөс чөлөөлнө.

Холбогдох дугаар
75112000
И-мэйл хаяг
Имэйл:info@mnun.edu.mn
Веб хуудас
https://mnun.edu.mn/
Байршил
Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг, 11-р хороо, МҮИС-ийн хичээлийн байр