Танилцуулга
Бид 1991 онд Шихихутуг их сургуулийг үүсгэн байгуулахдаа Их заргач Шихихутугийн нэрээр овоглон алдарыг нь мөнхжүүлэх нь монголын хууль цаазын эрдэм ухааны урсах хэлхээнд тасралтгүй үргэлжлэх алтан аргамжийг бөхлөх зорилго санааг агуулсан болно.Шихихутуг их сургууль нь Боловсролын сайдын зөвлөлийн 1991 оны 10 дугаар сарын өдрийн 16-ны өдрийн 16 тоот шийдвэрээр байгуулагдсан Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг. 1991 оноос эрх зүйн, 2002 оноос эрх зүйн магистр, 2004 оноос бизнесийн эрх зүйн сургалтын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна. Тус сургууль нь 2001 онд Дээд боловсролын байгууллагын анхан шатны, 2006 онд ахисан түвшний, 2018 онд БМИҮЗ, ХБНГУ-ын ASIIN байгууллагатай хамтран ижилсэх түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд 3-дахь шатны, 2011 онд Эрх зүйн сургалтын хөтөлбөр, 2014 онд Бизнесийн эрх зүйн сургалтын хөтөлбөрийг тус тус магадлан итгэмжлүүлсэн.
Босго оноо
400 оноо
Сургалтын төлбөр
Жилд дундажаар 3,5 сая төгрөг /2020 оны байдлаар/
Төлбөрийн хөнгөлөлт
Нийгмийн тухай мэдлэг, математик, гадаад хэлний чиглэлээр олон улсын болон улс, аймаг, нийслэл, дүүргийн олимпиадад I-Y байрт эзэлсэн ЕБС-ийн төгсөгчийн элсэлтийн шалгалтын оноог үндэслэн онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
Олон улсын болон үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд /урлаг, спорт, бусад/ амжилттай оролцсон ЕБС-ийн төгсөгч тус сургуулийн босго онооны болзлыг хангасан бол онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
Шалгаруулалтад тэнцсэн элсэгчдээс нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар хөнгөлнө. 6.4 Элсэлтийн шалгалтын хоёр хичээлд тус бүр 750-аас дээш оноотой элсэгчид эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө.
Тухайн ангийн сургалтын төлөвлөгөөгөөр үзэх бүх хичээлийн шалгалтын голч дүн нь 4.0 үнэлгээтэйгээр багц цагийг биелүүлсэн оюутны дараагийн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар, 3.8-аас дээш голч дүнтэй бол 10 хувиар, 6 семестр дараалан 4.0 голч дүнтэй суралцсан оюутны сургалтын төлбөрийг 50 хувиар тус тус хөнгөлнө.
-Эрх зүй
-Бизнесийн эрх зүй
-Эрх зүй- мэдээллийн технологи