Танилцуулга
Монголын дизайн-үйлдвэрлэлийн анхны дээд сургууль. Шууд үйлдвэрлэл эрхлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэдэг учир сургалт-уран бүтээл-үйлдвэрлэлийн гурвал холбоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг. 1993 онд байгуулагдсан Урлах Эрдмийн дээд сургууль /УЭДС/ нь БСШУЯ-ны зөвшөөрөл, улсын бүртгэлтэй, сургалтын батлагдсан төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу дизайн-үйлдвэрлэлийн чиглэлийн 10 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Салбар бүрийн дэргэд уран бүтээл, үйлдвэрлэлийн нэгжтэй. Төгсөгч нэг бүр ажлын байртай, төгсөгчдийн мэргэжлийн ур чадвараар салбартаа тэргүүлэх сургууль болж чадсан. Эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллаж амьдрах эрмэлзлийг багш, оюутнууддаа төлөвшүүлэхийг зорьдог.
Босго оноо
440 оноо ба нэмэлтээр элсэгчдээс хар зураг, зохиомжийн хавсарсан шалгалт авна. Ур чадварын шалгалтыг 480 оноогоор дүгнэнэ.
Сургалтын төлбөр
Жилд дундажаар 2,2 сая төгрөг /2020 оны байдлаар/