Эм Ай Ю дээд сургууль

Танилцуулга

2002 оны 9-р сард “Эм Ай Ю” дээд сургууль 66 оюутантай анхны хичээлийн жилээ эхлүүлэв. Бизнесийн удирдлагын тэнхим, багш гадаад хэлний /Англи/ тэнхимбиотехнологи тэнхим, TESOL Магистрын хөтөлбөр, хувцас дизайны тэнхим, зочид буудлын менежментийн тэнхим, аялал жуулчлалын тэнхим, олон улсын харилцаа гэх мэт 11 тэнхимтэй. Манай оюутнууд эрдэм мэдлэг хуримтлуулахаас гадна бие даан суралцах, шинийг эрэлхийлэх, багаар ажиллах, цаг төлөвлөх, бүтээлчээр сэтгэх зэрэг олон чадваруудыг эзэмшин төгсдөг. Цаашид бид Монгол улс төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөхүйц шилдэг удирдагчдыг бэлтгэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан, таныг амжилт өөд хөтлөх гүүр болон ажиллахыг зорино.

Босго оноо

400 оноо ба нэмэлтээр Элсэлтийн Англи хэлний шалгалтыг жилд нийт 2-3 удаа зохион байгуулж элсэх хүсэлтэй оюутнуудыг хамруулан шалгаж авдаг.

Сургалтын төлбөр

Жилд дундажаар 3 сая төгрөг /2020 оны байдлаар/

Элсэлтийн хөтөлбөр: (Бакалавр)

1. Бизнесийн удирдлага(BA)
2. Аялал жуулчлал(TM)
3. Сэтгүүл зүй (MC)
4. Олон улсын харилцаа(IR)
5. Багш, гадаад хэлний боловсрол (TFL)
6. Багш, хөгжмийн боловсрол(ME)
7. Хувцасны дизайн (FD)
8. Компьютерын ухаан(CS)
9. Программ хангамж(SE)
10.Олон улсын бодлогын менежмент(IPM)
Холбогдох дугаар
70007447
И-мэйл хаяг
admission@miu.edu.mn
Веб хуудас
https://www.miu.edu.mn/home?locale=mn#whymiu
Байршил
Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Офицеруудын ордны замын урд талд