Этүгэн их сургууль

Танилцуулга

   Боловсрол, соёл шинжлэх, ухааны сайдын 153 тоот тушаалаар Этүгэн коллежийг үүсгэн байгуулсан ба 2002 оны намар 36 оюутан 2 багштайгаар анхныхаа хичээлийн жилийг эхэлжээ. Төгсөгчдийн дийлэнх нь анагаахын чиглэлийн суралцагчид мөн боловч өдгөө анагаах, сувилахуй, бизнес, нягтлан бодох, төрийн захиргаа зэрэг 24 мэргэжлээр ирээдүйн боловсролтой иргэд Этүгэнд бэлтгэгдэж байна.

Бүрэлдэхүүн сургуулиуд

-Багшийн сургууль

-Сувилахуйн сургууль

-Төрийн захиргаа, бизнесийн удирдлагын сургууль

-Инженерийн сургууль

-Эрүүл мэндийн сургууль

Босго оноо

   400 оноо

Сургалтын төлбөр

   Жилд дундажаар 2,6 сая төгрөг /2020 оны байдлаар/

Төлбөрийн хөнгөлөлт

   Олон улс, улсын олимпиад, аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц уралдаан тэмцээн болон Этүгэн их сургуулийн нэрэмжит олимпиадад 1-р байрт шалгарсан бол эхний жилийн сургалтын төлбөрийн 100%, 2-5 байрт шалгарсан бол 50%, 6-10 байрт шалгарсан бол 25%, 11-15 байрт шалгарсан бол 10%-ийн тэтгэлэг олгоно. 

   Элсэгч нь тухайн аймаг, хотын жагсаалтаар мэргэжлийн бүлэгтээ 1-р байрт жагссан бол эхний жилийн сургалтын төлбөрийн 100%, 2-5 байрт жагссан бол 30%, 6-10 байрт жагссан бол 15%, 11-15 байрт жагссан бол 7,5%-ийн тэтгэлэг олгоно.

   Элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд харгалзан 760-аас дээш оноотой бол эхний жилийн сургалтын төлбөрийн 100%, 700-759 оноотой бол 30%, 650-699 оноотой бол 15%-ийн тэтгэлэг олгоно.

Холбогдох дугаар
11-319149
И-мэйл хаяг
info@etugen.mn
Веб хуудас
https://www.etugen.edu.mn/
Байршил
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж-29, Этүгэн их сургууль