Танилцуулга
1994 оны тавдугаар сард “Хүннү” ХХК-ний захирал Н.Ням-Осор Хүннү ХХК-ний удирдах зөвлөлд Удирдлага технологийн дээд сургууль байгуулах санал оруулсан нь тус зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэгийг авч “Улс оронд нийгмийн харилцаа өөрчлөгдөж удирдлагын шинэ мэдлэгтэй боловсон хүчин шаардлагатай байгааг харгалзан 1994-1995 оны хичээлийн жилд Удирдлага технологийн дээд сургууль нээж хичээлүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн заалт бүхий тогтоол батлуулж чадсанаар үйл ажиллагаа эхэлсэн. үнээс хойших он жилүүдэд энэ л зорилго, зорилтынхоо хүрээнд ажиллаж 1999 -2003 онуудад бүрэлдэхүүний хэд хэдэн сургууль байгуулж эрх зүйн эчнээ, эрх зүйн магистрантурын сургалтыг явуулах болсноор Их Засаг их сургууль болон өргөжиж 2011 оноос Их Засаг олон улсын их сургууль болж эдгээр зорилтуудаа бүрэн биелүүллээ.
Бүрэлдэхүүн сургуулиуд
-ИХ ЗАСАГ ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
-АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ
-ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
-БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН СУРГУУЛЬ
-ЧИНГИС СООСЭ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ
-САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ
-ЖЭСАН ЧИНГИС ХААН ГАДААД ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ
Босго оноо
400 оноо
Сургалтын төлбөр
Жилд дундажаар 2,5 сая төгрөг /2020 оны байдлаар/
Төлбөрийн хөнгөлөлт
800 оноотой бол 100%, 700-799 оноо авсан оюутанд 50%, 600-699 оноо авсан бол 20% -ийн хөнгөлөлт үзүүлнэ