Химийн бодлого нь химийн онолын мэдлэгийг бататган гүнзгийрүүлэх болон шийдвэрлэх тодорхой нэг зорилго агуулсан байдаг. Бодлогын хураамжид органик химийн бүх үндсэн сэдвүүдийг хамарсан тест, бодлого орсоноос гадна органик бодисын томъёо олох, органик бодисын шинж чанараар үл мэдэгдэх бодисыг олж тогтоох болон их, дээд сургууль, коллежуудын элсэлтийн ерөнхий шалгалт, химийн олимпиадад бэлтгэхэд зориулсан хүндэвтэр бодлогуудыг оруулсан байна.