Уг номыг Стандарчлал, Хэмжилзүйн үндэсний зөвлөлөөс баталсан түүх, нийгмийн ухааны боловсролын "Нийгмийн тухай мэдлэгийн бүрэн дунд боловсролын агуулга"-д нийцүүлэн зохиосон байна. Ахлах ангиудад "Нийгмийн ухаан" хичээл 7 хоногт 3 цагаар ордог болсныг харгалзан зарим сэдвийг нэлээд дэлгэрүүлж, Философи, Иргэн ба нийгэм хичээл сонгох цагт ордог болсон тул "Философи" хэсгийг хэвээр үлдээн тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судлахад хэрэг болох номын жагсаалтыг хавсаргасан байна.