Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан тэтгэлэг

Хөтөлбөрийн тухай

Швейцарын Хөгжлийн Агентлаг нь Зориг сантай хамгийн урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж байгаа байгууллагуудын нэг юм. Зориг сан тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1200 орчим оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, нийгмийн хөгжлийн 140 шахам бичил төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 60 оюутанг 2 үе шаттайгаар шалгаруулан авдаг ба сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхүүлэн дэмжих зорилготой.

Насны хязгаар:

1-р курсээ төгссөн байх

Хамрагдах хүний тоо:

60 хүн

Шалгуур

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутан байх
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, нийгмийн сайн сайхны төлөө бие даан хэрэгжүүлэх өөрийн төслийн санааг боловсруулсан байх
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
  • Санхүүгийн тодорхой хэрэгцээтэй байх

Хэзээ зарлагддаг

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүрийн 9 сард зарлагддаг бөгөөд өргөдлийг онлайнаар авдаг тул Зориг сангийн байранд биеэр ирэх шаардлагагүй. 

Шалгаруулалт

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулдаг. Нэгдүгээр шатанд ирүүлсэн онлайн өргөдөлтэй комиссын гишүүд нэг бүрчлэн танилцана. Үүнээс эссэ, хөтөлбөрт хамрагдах эрмэлзэл, хөтөлбөрөөс суралцах чадавх, санхүүгийн хэрэгцээ, гаргасан хувийн амжилт, бие даан хэрэгжүүлэх нийгмийн хөгжлийн төслийн санаа, хэрэгжих боломж зэргийг үнэлэн хоёрдугаар шат буюу ганцаарчилсан ярилцлагаар оролцогчийг шалгаруулна.

Тэтгэлэгийн давуу талууд

  • Сургалтын төлбөрийг олгоно\
  • Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болгох
  • Хөтөлбөрийн явцад 4 удаагийн сургалтад хамруулан оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх
  • Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх