Хас банкны тэтгэлэгт хөтөлбөр

Хөтөлбөрийн тухай

Банк,  санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банканд ажиллах хүсэл сонирхолтой чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд нь туслах. 

Насны хязгаар:

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан

Хамрагдах хүний тоо:

5 оюутан

Шалгуур

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан;
  • Сурлагын амжилтаар тэргүүлэгч буюу сурлагын голч дүн 3.5 болон түүнээс дээш;
  • Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцдог;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бол давуу тал болно.

Хэзээ зарлагддаг

Жил бүрийн 10-р сарын сүүл

Шалгаруулалт

  • 1-р үе шат: Анкетын сонгон шалгаруулалт
  • 2-р үе шат: Шилдэг илтгэлүүдийг шалгаруулах
  • 3-р үе шат: Шилдэг оюутанг шалгаруулах
  • 4-р үе шат: Тэтгэлэгт оюутанг шалгаруулах

Тэтгэлэгийн давуу талууд

  • 2 сая төгрөгийн сургалтын төлбөр;
  • ХасБанканд дадлага хийх боломж.

Холбоос: 

https://www.xacbank.mn/page/scholarship