Уг ном нь 555 ширхэг тестийн тайлбар, нэр томъёоны тайлбар, эрдэмтдийн үзэл, онол, бүдүүвч зураг, схем гэсэн бүтэцтэй. ЭЕШ-ын 2016, 2017, 2018 онуудын тестыг агуулгаар нь 6 бүлэгт хуваан тест тус бүрийг тайлбарласан бөгөөд тайлбарыг уншаад тестээ ажиллах боломжтой. Нийгмийн тухай мэдлэг хичээлийг сонгон суралцагчид ЭЕШ-н тестийг хариутай нь тулган ажиллаж, автоматаар цээжлэх тохиолдол багагүй байдаг. Ингэж автоматаар цээжлэх нь огт үр дүнгүй юм. Тестийг тайлбарлахдаа өгөгдсөн тестийн агуулгад баригдах бус тестийг аль болох дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд энэхүү номыг уншиж судалснаар та ЭЕШ-н сүүлийн үеийн тестүүдийг чөлөөтэй ажилладаг болохоос гадна нийгмийн тухай мэдлэг хичээлийг өргөн хүрээнд судалж мэдэх боломжтой гэдэгт итгэлтэй байна.