12 жилийн сургалттай ЕБС-н 12-р ангийн сурагчид, эцэг эхчүүд, багш нарт зориулан гаргасан ном. Энэхүү ном нь 12 жилийн математикийн боловсролын стандартын дагуу Тоо тоолол, Алгебр, Магадлал статистик гэсэн 3 айн хүрээнд мэдлэгийг өөрөө бүтээх үйл ажиллагаанд баримжаалан бүтээсэн болно. Ай тус бүрт онолын материал болон томъёонуудыг харилцан ярилцах, зарим жишээ дасгал бодолттой, бие дааж гүйцэтгэх дасгал бодлого, тоон сүлжээ, тест сэдвүүдийг оруулснаар ажиглах, тооцоолох, жиших, харьцуулах, туршилт хийх, дүгнэлт гаргах, шууд ба урвуу үйлдэл хийх зэрэг үйл ажиллагаанд суралцаж өөрийгөө хөгжүүлэх боломжийг олголоо.