ЕБС-д математикийн хичээл 1-12-р анги хүртэл тасралтгүй орж 4 айн хүрээнд анги дэвших тутам гүнзгийрүүлэн судалдаг. Математикийн сургалт 1 хичээлийн жилд 140 цагаар ордог боловч агуулга их байгаагаас шалтгаалан хоцрогдол их үүсдэг. Үүний илрэл нь ЭЕШ-н гүйцэтгэлийн оноо нь дунджаас доогуур байгаагаар илэрч байна. Тэгсэн ч ЕБС-аа төгсөж байгаа сурагч бүрт ирээдүйн мэргэжлээ сонгоход ямар хичээлээр шалгагдвал их дээд сургуульд элсэн суралцах боломжтой вэ? гэсэн асууулт тулгардаг. Тиймээс нийт төгсөгчдийн багадаа 70% нь математикийн хичээлээр шалгагдаж, ямар нэг сургууль авч байвал хамаагүй санагдаж, хүссэн оноогоо авч чадаагүйн улмаас хүссэн мэргэжлээрээ суралцаж чадахгүй асуудал үүсдэг. Иймд дээрхи асуудлыг шийдэхэд, ЕБС-н багш нарын ачааллыг багасгахад өөрийн хувь нэмрээ оруулан энэхүү номоо хэвлүүлэв.