Английн Бристолийн их сургуулийн тэтгэлэг

“Английн Бристолийн их сургууль” нь дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгд тооцогддог билээ. Тус сургуулиас олон улсын суралцагчдад зориулж тэтгэлэг зарлдаг бөгөөд, шалгарсан суралцагчдадаа 26,000£-52,000£-ийн тэтгэлэгт олгодог. Бакалавр болон түүнээс дээш зэргээр, 26 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийг танд санал болгодог байна.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг 25% - 100% хүртэл чөлөөлнө.

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-Тэтгэлэгт материалаа явууулахны өмнө сургуульд суралцах материалаа илгээсэн байх ёстой.

-Эмч, шүдний эмч, малын эмч зэрэг анагаахын шинжлэх ухааны салбарын мэргэжлүүдэд олгогдохгүй.

-Зөвхөн гадаадын оюутнууд л тэтгэлэгт хамрагдах боломжтой.

-Жил бүрийн 9 сард сургалт эхэлнэ.

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх.

-Англи хэлний мэдлэгтэй байх. Мэргэжил бүрийн хувьд шаардлагатай IELTS, TOEFL онооны түвшин өөр байна.

Бүртгэл: Бүртгүүлэгчийн анкетыг [email protected] хаяг руу илгээх бөгөөд. Бүртгэлийн явц 2 үе шаттай явагдана.

Холбоос: http://www.bristol.ac.uk/students/support/finances/scholarships/think-big-undergraduate/