Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэг

2021-2023 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг. 

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай бa I шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, II шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал, дотуур байр, даатгал, сард хэрэглээний 120 евро багтсан.

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-Албан ёсны анкетыг Англи хэл дээр бөглөх ба өмнө Унгар улсад суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн

-Зөвхөн эдгээр мэргэжлээр суралцах боломжтой: 

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Унгар хэл, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Нийгмийн ухааны салбараас Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Сургуулийн өмнөх боловсрол, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбараас Хөгжмийн бүтээлч урлаг ба хөгжим судлал, Урлагийн боловсрол

-Англи хэлний мэдлэг Intermediate түвшнээс дээш байх ба зарим мэргэжил Унгар хэлний мэдлэг шаардана.

-Өөр улсын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Бүртгэл: 

Жил бүрийн 1-р сард Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээр өгөгдсөн цахим хуудсаар бүртгүүлэх ба сонгон шалгаруулалт 2 үе шаттай. 

Холбоос:

https://stipendiumhungaricum.hu/uploads/2020/11/BA_MA_OTM_Call_for_Applications_2021_2022.pdf