Монгол Улс ба Украйн Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, анагаах ухааны чиглэлийн мэргэжлүүдээр бакалаврийн түвшинд олгогддог тэтгэлэг болно.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүтэн төлбөр ба амжиргааны тэтгэмж олгоно.
Зорилтот бүлэг: Монгол улсын иргэн
Тавигдах шаардлага:
-ЕБС-н төгсөх ангийн сурагч, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 18-21 насны иргэд хамрагдана.
-Бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.
-Украйн улсад өмнө нь суралцаж байгаагүй байх.
-Өөр улсын тэтгэлэгт болон бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.
Бүртгэл: Жил бүрийн 12-р сараас 1-р сар хүртэл бүртгэх ба тусгай шалгалтуудад тэнцсэн иргэдэд ярилцлаганд орох цагийг утсаар мэдэгдэнэ.
Холбоос:
https://mecss.gov.mn/news/2203/