Турк Улсын Засгийн газрын тэтгэлэг

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэг нь бакалавр, мастер, докторын түвшинд олгогддог ба жил ирэх бүр Монгол улсаас тэтгэлэг авагчдын тоо нэмэгдэж байна. 

Тэтгэлгийн хэмжээ: Турк хэлний бэлтгэл, сургалтын төлбөр, амьжиргааны зардал, онгоцны тийз (хоёр талын тийзийг нэг удаа үнэгүй олгодог)

Зорилтот бүлэг: Монгол улсын иргэд

Тавигдах шаардлага:

-Өмнө нь Турк улсад суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой. 

-Тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.

-Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг.

-Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй.

Бүртгэл: Жил бүрийн 1-2 сард бүртгэл явагддаг. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг албан ёсны цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.

Холбоос: 

https://www.turkiyeburslari.gov.tr/en