Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021-2022 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг шинээр зарлаж эхэлсэн байна. Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр, дотуур байр, даатгал, сар бүр амжиргааны тэтгэлэг 2500 юань
Зорилтот бүлэг: Монгол улсын иргэд
Тавигдах шаардлага:
-БНХАУ ӨМӨЗО-д суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой.
-ЕБС төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна.
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.
-Өргөдөл гаргагч иргэн нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их, дээд сургуулиудын дотроос сургууль, мэргэжил сонгох боломжтой.
-Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.
Бүртгэл:
2021 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 20-ны өдрийн 11:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан суралцагч нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Хэрэв тогтсон хугацаанд хятад хэлний шалгалтад тэнцээгүй тохиолдолд тус иргэн нь үндсэн ангид дэвшин суралцах боломжгүй болсноор тэтгэлгээс хасагдах болно.
Холбоос:
https://www.meds.gov.mn/post/69920