Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын тэтгэлэг

Монгол улсын засгийн газар Бүгд найрамдах Вьетнам улс хоорондын хамтын ажиллагаа, дипломат харилцааны дагуу жил бүр бакалавр, магистрантур, докторантурт зэргүүдээр оюутны тэтгэлэг зарлан нийт 15 оюутнуудыг сонгон суралцуулдаг. Сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр ба бусад зардлууд. 

Зорилтот бүлэг: Монгол улсын иргэд

Тавигдах шаардлага: 

-Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (дүнгийн хуулбар 80+)

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)

-Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

-Олон улсын харилцаа, Аялал жуулчлал, Хүнсний инженерчлэл, Анагаах ухаан, Соёлын өвийн сэргээн засварлах, Усны нөөцийн менежмент, Сэргээгдэх эрчим хүч гэсэн мэргэжлүүдээр суралцах боломжтой.

Бүртгэл: Жил бүрийн 3-4 сард бүртгэл явагдах ба сонгон шалгаруулалт бүртгэл, ярилцлага гэсэн 2 үе шаттай болно. 

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. 

Холбоос:

https://www.meds.gov.mn/post/64914