ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Оросын Холбооны Улсад Засгийн газрын тэтгэлгээр МУ-н иргэн, иргэншилгүй хүмүүс болон гадаадад амьдарч буй Монгол улсын иргэд нь бакалавр, магистр, аспирантур, ординатур, орос хэлний зуны сургуульд суралцах зорилгоор тэтгэлэг горилох эрхтэй байдаг. Жил бүр 1-2 сард тэтгэлэг зарлагдаж бүртгэлээ хийдэг. 

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-Өмнө нь ОХУ-д суралцаж байгаагүй

-Өөр улсын тэтгэлэгт хамрагдаагүй

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн

-Горилогч бүр 6 их дээд сургуулийн нэрийг сонгож болно. Гэхдээ холбооны  нэг тойрогт гурваас дээшгүй, холбооны чанартай Москва, Санкт-Петербург хотоос тус бүр хоёроос дээшгүй сургууль заах эрхтэй. 

Бүртгэл: 

Жил бүрийн 1-2 Орос улсад гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын албан ёсны сайт дээр бие даан бүртгүүлэх. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. 

Холбоос:

https://www.meds.gov.mn/post/64854