Оросын Холбооны Улсын Роснефть компанийн тэтгэлэг

ОХУ-н Роснефть компани нь Монгол улс ба ОХУ-н нөхөрлөл, хамтын ажиллагааны хүрээнд 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэдийг М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль болон Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд тодорхой заасан мэргэжлийн хөтөлбөрүүдээр суралцуулж сургалтын тэтгэлэг олгодог байна.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал

Зорилтот бүлэг: 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэд

Тавигдах шаардлага:

-Монгол Улсын Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа

-ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа

-ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн

-М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр,

-Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд  Олон Улсын харилцаа,  эрчим хүчний дипломат бодлого, Олон Улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр тус тус суралцуулна.

Бүртгэл: 

Жил бүр ОХУ-ын элчин сайдын яамаар дамжуулан мэдээлэл түгээгддэг. 4-5 сард тэтгэлэгийн талаарх мэдээлэл олон нийтэд цацагддаг байна.

Холбоос: 

https://www.meds.gov.mn/post/67823