Япон Улсын тэтгэлэг

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам болон Япон Улсын Анагаах ухаан, Нийгмийн халамжийн олон улсын их сургууль (“АУНХИС”) хооронд 2018 онд байгуулсан  харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 5-10 оюутан суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-30-аас доош насны Монгол Улсын иргэн байх

-Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээтэй байх

-Ерөнхий боловсролын сургуулийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол голч дүн 3.8 болон түүнээс дээш байх

-Япон хэлний мэдлэг N3 түвшинтэй байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол N2 түвшинтэй байх /шаардлагатай тохиолдолд япон хэлний бэлтгэл ангид суралцана/

Бүртгэл: 

Жил бүрийн 5-6 сард элчин сайдын яамны цахим хуудсаар бүртгүүлнэ. 

Холбоос:

https://www.meds.gov.mn/post/67306