Бүгд Найрамдах Лаос Улсын тэтгэлэг

Бүгд найрамдах ардчилсан Лаос улс нь бакалаврын түвшний сургалтанд 8 оюутанг жил бүр суралцуулдаг байна. 

https://scholarship.esis.edu.mn/

холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал

Зорилтот бүлэг: ЕБС-н 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн

Тавигдах шаардлага:

-Суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)

-Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

-Сэргээгдэх эрчим хүч, Олон улсын харилцаа, Хууль, Эдийн засаг гэсэн 4 мэргэжлээр суралцах

Бүртгэл: 

Жил бүрийн 3-4 сард Элчин сайдын яамны вэб хуудсаар дамжуулагдан олон нийтэд түгээгддэг болно. 

Холбоос:

https://www.meds.gov.mn/post/64916