Бүгд Найрамдах Казакстан Улсын тэтгэлэг

Бүгд найрамдах Казакстан улс нь 2 орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны дагуу жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад 25 иргэн суралцуулдаг.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн ба дүнгийн хуулбар 80+ байх.

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн

-Өөр улсын тэтгэлэгт хамрагдаагүй байх

-Заасан мэргэжлүүдээр суралцах боломжтой байх

-Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Бүртгэл: 

https://scholarship.esis.edu.mn/

холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээх ба сонгон шалгаруулалт 2 үе шаттай. 

Холбоос:

https://www.meds.gov.mn/post/67968