Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тэтгэлэг

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайт, Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны reception.ulaan@mea.gov.in руу и-мэйл бичих эсвэл 70132248 утсаар авах юм.  

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал

Зорилтот бүлэг: 18-30 хүртэлх насны иргэд

Тавигдах шаардлага:

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн ба дүнгийн хуулбар 80+ байх.

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн 

-Өөр улсын тэтгэлэгт хамрагдаагүй байх

-Заасан мэргэжлүүдээр суралцах боломжтой байх

-Англи хэлний B2 түвшнээс дээш мэдлэгтэй байх шаардлагатай.

Бүртгэл: 

http://a2ascholarships.iccr.gov.in

линк руу хандан онлайнаар бүртгүүлэх шаардлагатай.

Холбоос:

https://www.meds.gov.mn/post/65534