Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал
Зорилтот бүлэг: 25-аас доош настай Монгол Улсын иргэн
Тавигдах шаардлага:
-Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш үнэлгээтэй суралцагч
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй
-Тухайн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.
Бүртгэл:
Жил бүрийн 4-5 сард элчин сайдын яамны цахим хуудсаар мэдээллэнэ.
Холбоос:
https://www.meds.gov.mn/post/67425