Бүгд Найрамдах Польш Улсын тэтгэлэг

Бүгд найрамдах Польш улс нь 2 улсын хамтын ажиллагааны хүрээнд бакалавр, магистр, докторын зэргээр 22 оюутан тус тус суралцуулдаг. Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно. 

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүх зардал

Зорилтот бүлэг: Монгол улсын иргэд

Тавигдах шаардлага:

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн ба дүнгийн хуулбар 80+ байх.

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн

-Өөр улсын тэтгэлэгт хамрагдаагүй байх

-Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр элсүүлэн сургана (вэб хуудсаар зочилж харах)

Бүртгэл: 

https://scholarship.esis.edu.mn/

холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.

Холбоос:

https://www.meds.gov.mn/post/69048