ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

Хөтөлбөрийн тухай

ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн зорилгод заасан чанартай боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарладаг ба Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн сурагчдыг хамруулдаг юм.

Насны хязгаар:

25 хүртэлх

Хамрагдах хүний тоо:

60 оюутан

Шалгуур

  • 2021 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 12-р ангийн сурагч байх;
  • Сурлагын голч дүн нь “B” буюу 85%, түүнээс дээш байх;
  • 11-12-р ангидаа улс, аймаг, хотын олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги хамт олноо хошуучлан оролцсон байх;
  • Хувь хүний ур чадвар сайтай, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог бол давуу тал гэж үзэх.

Хэзээ зарлагддаг

Жил бүрийн 5-р сар

Шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг тусгай комисс томилогдон 2 үе шаттайгаар явуулах бөгөөд шалгарсан 60 оюутны нэрсийг ХААН Банкны албан ёсны сошиал сувгууд, www.khanbank.com вэбсайт болон өдөр тутмын сонинд зарлах юм. 

Холбоос:

https://www.khanbank.com/mn/personal/page/corporate-social-responsibility-csr?menu=20